COVID-19 буюу SARS- CoV -2 илрүүлэх шинжилгээний мэдээ
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 20 хүртэл хугацаанд COVID-19 халдварын дэгдэлт гарсан улс орноор аялсан болон тэндээс ирсэн, халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтал нийт 1944 сорьц хүлээн авч шинжиллээ.

Бүх сорьцонд SARS-CoV-2 вирүс илрүүлэх шинжилгээг бодит хугацааны полимеразын гинжин урвал(бх УТ-ПГУ/real time RT-PCR)-ын аргаар хийж, томуу, томуу төст өвчний шинж илэрсэн боловч, SARS-CoV-2 сөрөг байгаа сорьцоос түүвэр сонголтоор томуу болон SARS-CoV-2 -оос бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирүс илрүүлэх бх УТ-ПГУ шинжилгээ хийсэн. 139(7.2%) сорьцонд ямар нэг вирүс эерэг, үүнээс 6(4.3%) нь SARS-CoV-2, 87(62.6%) нь томуугийн A(H3N2), 4(2.9%) нь томуугийн В вирүс, 7(5.0%) нь Риновирүс, 6(4.3%) нь Parainfluenza вирүс, 5(3.6%) нь RSV тус тус эерэг илэрсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2020-03-20 16:05:09