Монгол улсад 2019/2020 томуугийн улиралд ялгасан томуугийн A(H3N2) вирүсийн удамзүйн шинж
2020 оны 1 дүгээр сард Улаанбаатар хот, Төв аймгаас цуглуулсан сорьцноос ялгасан томуугийн A(H3N2) вирүсийн A/Ulaanbaatar/62/2020 (Ass. Number: EPI1671784), A/Ulaanbaatar/AF26/2020 (Ass. Number: EPI1671783), A/Tuv/20/2020 (Ass. Number: EPI1671782) омгуудын HA генийн нүклеотидийн дарааллыг тогтоож GISAID генбанканд байршуулав. Удмын хувьд эдгээр омгууд 3C2.A бүлгийн Ab1/137F ба Ab1/135K гэсэн хоёр өөр дэд бүлгүүдэд хамаарч байсан бөгөөд 2019/2020 онд Ази болон Европын зарим улс орнуудад тархалттай байгаа вирүсийн омгуудтай төстэй байна.

Монгол улсад өвчлөл үүсгэж байгаа томуугийн A(H3N2) дэд хэвшинжийн вирүсийн удмын холбоо. A/Ulaanbaatar/62/2020(H3N2) (Ass. Number: EPI1671784), A/Ulaanbaatar/AF26/2020(H3N2)(Ass. Number: EPI1671783), A/Tuv/20/2020 (Ass. Number: EPI1671782) омгуудын HA генийн нүклеотидийн дарааллыг вакцины омог болон төлөөлөл омгуудтай харьцуулсан зураглал (● цэнхэр өнгөөр Монгол омгуудыг, ▲ улаанаар вакцины омгийг, ■ хараар клейдийн төлөөлөл омгуудыг тэмдэглэглэв).

НИЙТЭЛСЭН: 2020-02-28 15:29:29