ВИРҮСИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ДҮН, 2019/12
Монгол улсын хүн амын дунд томуугийн томуугийн виктория хувилбарын В хэвшинжийн вирүс, амьсгалын замын синцитиаль вирүс (АЗСВ) зэрэгцэн томуу, томуу төст өвчин(ТТӨ), амьсгалын замын цочмог хүнд халдвар (АЗЦХХ)-ын зонхилох шалтгаан болж байна.

2019 оны 30 дахь долоо хоногоос 2019 оны 51 дэх долоо хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит УБ хот болон аймгуудын эмнэлгүүдэд ТТӨ, АЗЦХХ-тай үйлчлүүлэгчдээс цуглуулсан хамар залгиурын арчдас 938 сорьцонд амьсгалын замд цочмог халдвар үүсгэгч 19 төрлийн вирүсийн өвөрмөц геном илрүүлэх ПГУ шинжилгээ хийхэд 293(31.2%) сорьцонд вирүс илрэв. Үүний 88(9%)-д нь томуугийн B, 52(6%)-д нь Риновирүс, 46(5%)-д Коронавирүс тус тус давамгайлж байв (Зураг 1). Үүсгэгчдийн хөдлөл зүйг долоо хоногоор Зураг 2-т харуулав.

Зураг 1. 2019 оны 30-51 дэх долоо хоногт амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч вирүсийн илрэлтийн хувь

Зураг 2. 2019 оны 30-51 дэх долоо хоногт амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч вирүсийн тархалт (7 хоногоор)

2019 оны 11, 12 душаар сард Улаанбаатар хотоос цуглуулсан сорьцноос ялгасан В вирүсийн B/Ulaanbaatar/2408/2019, B/Ulaanbaatar/2676/2019 (Ass. Number: EPI1640526, EPI1640525) омгуудын HA генийн нүклеотидийн дарааллыг тогтоож GISAID генбанканд байршуулав. Эдгээр омгууд удмын хувьд энэ жил 2019/20 онд ДЭМБ-аас зөвлөмж болгосон гуравт вакцины найрлаганд багтсан Виктория хувилбарын B/Clorado/06/2017 омогтой нэг (V1A) клэйдэд багтаж байна (Зураг 3). Томуугийн В хэвшинжийн омгууд Тамифлу (оселтамивир карбоксилат)-д мэдрэг байв.

Зураг 3. Монгол улсад өвчлөл үүсгэж байгаа томуугийн В хэвшинжийн вирүсийн удмын холбоо.

НИЙТЭЛСЭН: 2020-01-02 20:10:12