“Вирүс судлалын тулгамдсан асуудал” үндэсний арвандолоо дугаар бага хурал боллоо
2019 оны 10 дугаар сарын 4 ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ХХААХҮЯ/ны хурлын танхимд “Вирүс судлалын тулгамдсан асуудал” үндэсний арвандолоо дугаар бага хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэгийн ерөнхий газар/МЭЕГ/, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/-ийн Вирүс судлалын лабораторийн мэрэгжилтэнүүд хамтран зохион байгуулав.

Тус хурлыг нээж БШУ-ы доктор, профессор Ж.Оюунбилэг, АУ-ны доктор, ЭМЯ-ны Хяналт Шинжилгээ, Үнэлгээ, Дотоод Аудитын Газрын дарга Я.Амаржаргал, ХХААХҮЗ, МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл нар үг хэлэв. Хурлын нээлтийн үер судлаачидад зориулж АШУ-ний доктор, профессор, академич П.Нямдаваа “Хүний папилломын вирүст халдвар: Дэлхий дахинд ба Монгол улсад”, АУ-ны доктор Д.Анхлан ”Томуугийн вирүсийн геномын шинэ онцлог, эволюцийн молекул механизмууд” сэдэвт сонирхолтой лекц уншилаа

Хуралд нийт 120 гаруй эрдэмтэн судлаачид оролцсоноос Монгол улс, ОХУ, ХБНГУ, Япон, Австрали зэрэг улсаас 31 судлаач судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулснаас хурлын эхэнд 11-н  аман илтгэл, 20-н ханын илтгэл хэлэлцэгдэв.

Аман илтгэлээр нэгдүгээр байрт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн вирүс судлаач Ц.Наранзулын “Монгол улсад 2018/19 оны томуу болон амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийн тандалт”, хоёрдугаар байрт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач С.Ариунтөгсийн “Монгол улсад бүртгэгдсэн гар, хөл, амны өвчний үүсгэгчийн биологийн онцлог”, гуравдураар байрт  Гялс Анагаах Ухаан Төвийн судлаач Н.Хишигсүрэнийг “Анти-HCV эерэг хүн амд HCV-ийг идэвхжил тодорхойлсон дүн” сэдэвт илтгэл шалгарсан бол 20-н судлаач ханы илтгэлээр оролцсоноос нэгдүгээр байрт Халдварт өвчин судлал микробиологийн тэнхим, Мал эмнэлэгийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаач Н.Даваасүрэнийн “ Малын зарим ритровирүсийг илрүүлсэн дүн”, хоёрдугаар байрт Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори судлаач А.Улаанхүүгийн “Гахайн африкийн мялзан өвчний вирүс ялгаж авсан дүн”, гуравдураар байрт Оросын Анагаах Ухааны Академийн Сибирийн салбарын гэр бүлийн эрүүл мэнд хүний нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төвийн судлаач Г.А.Данчиновагийн “Монгол улсад 2019 онд хийсэн хачигт халдварын судалгааны урьдчилсан дүн” илтгэл тус тус шилдэгээр шалгарлаа.

Хурлын төгсгөлд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал болж нийгэмлэгээс 2017-2019 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэв.

 

НИЙТЭЛСЭН: 2019-10-11 13:09:18