Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалт явагдаж эхэллээ
2019-2020 оны томуугийн улиралд Засгийн газрын санхүүжилтээр оруулж ирсэн БНСУ-ын “Green cross” компанид үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын зөвлөмж болгож буй томуугийн А (H1N1), A (H3N2), В вирүсийн омог агуулсан найрлага бүхий 3 цэнт вакцинаар дархлаажуулах ажил орон даяар явагдаж эхэллээ. Вакцинд эхний ээлжинд эрсдэлт бүлгийн хүн ам болох эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажиллагсад, сонгогдсон цэцэрлэг, хүүхдийн асрамжийн төвийн хүүхдүүдийг дархлаажуулах юм.

Түүнчлэн иргэд сайн дурын үндсэн дээр төлбөртэйгээр хамрагдахыг хүсвэл ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд ажлын өдрүүдэд 08:30-14:30 цагийн хооронд ирж үйлчлүүлнэ үү.

1 хүн тун вакцины үнэ: 15,000 төгрөг

Ямар тохиолдолд вакцин хийлгэж болохгүй вэ?

  • Өмнө нь томуугийн вакциныг хийлгэхэд харшил илэрч байсан;
  • Тахианы мах, өндгөнд хэт мэдрэг;
  • Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа;
  • Сүүлийн нэг жилд таталт өгсөн гэх мэт;

Хэн хийлгэх боломжтой вэ?

  • 6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд;

Зөвлөмж:

  • Бага насны хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөл авсан байна.
  • Вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт заавал хамрагдсан байна.

 

ХӨСҮТ, Томуугийн Үндэсний Нэгж

НИЙТЭЛСЭН: 2019-10-08 10:08:54