2019/2020 ОНД ХЭРЭГЛЭХ ТОМУУГИЙН ВАКЦИНЫ НАЙРЛАГЫГ ДЭМБ ЗӨВЛӨМЖ БОЛГОЛОО
Бээжин хотноо 2019 оны 2 дугаар сарын 18-20; 3 дугаар сарын 21-ний өдөр ДЭМБ-ын томуугийн экспертүүдийн зөвлөлдөх уулзалт болж 2019/2020 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудад хэрэглэх томуугийн вакцины найрлаганд орох омгуудыг сонгон зарлалаа.

2019/2020 оны томуугийн улиралд хэрэглэх 4-н цэнт вакцины найрлаганд:

  • A/Brisbane/02/2018 (H1N1)pdm09-төст омог;
  • A/Kansas/14/2017 (H3N2)-төст омог;
  • B/Colorado/06/2017-төст омог (B/Victoria/2/87 хувилбар);
  • B/Phuket/3073/2013-төст омог (B/Yamagata/16/88 хувилбар).

Харин томуугийн 3-н цэнт вакцины найрлаганд B/Colorado/06/2017-төст B/Victoria/2/87 хувилбар вирүсийн омгийг оруулахыг зөвлөмж болгожээ. Мэдээллийн эх сурвалжийг бүрэн эхээр нь дараахи вэбсайтаас унших боломжтой: https://www.who.int/influenza/vaccines/virus/recommendations/2019_20_north/en/

НИЙТЭЛСЭН: 2019-03-25 09:09:43