Дархан-Уул, Орхон аймгуудад дэмжлэгт хяналт хийсэн мэдээлэл
Дархан-Уул, Орхон аймгийн эрүүл мэндийн газар болон Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн тандалтын үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Ч.Уртнасан, Т.Ууганжаргал, Вирүс судлалын лабораторийн эмч Ц.Наранзул, дата менежер Б.Ганцоож нар 2018 оны 12 дугаар сарын 20-26-ны хооронд ээлжит дэмжлэгт хяналтыг хийн зөвлөмж өгч ажиллалаа.


Зураг 2. Вирүс судлалын лабораторийн эмч Ц.Наранзул томуугийн вирүсийн түргэвчилсэн сорилыг танилцуулж байгаа нь 

Дэмжлэгт хяналтын зорилгыг ЭМГ-ын дарга, нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, мэргэжилтэнгүүдэд танилцуулан, 2017/18 оны үнэлгээ, сорьцны жагсаалт, өмнөх оны дэмжлэгт хяналтын үнэлгээг тандалтын нэгж тус бүрээр гарган өгч, түргэвчилсэн тестийг хүлээлгэн өгсөн. Тандалтын нэгжүүдээр яван томуу, томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг зохион байгуулж буй хариу арга хэмжээтэй танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөн, ажлын байран дээр сорьц авах аргачлал, томуугийн вирүсийн түргэвчилсэн сорилыг хэрхэн ашиглах талаар 50 орчим эмч сувилагч нарт сургалтыг хийсэн. Орхон аймгийн БОЭТ, Дархан-Уул аймгийн НЭ-ийн удирдлагуудтай хамт Хүүхдийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.


Зураг 3. ТХТН-үүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь


Зураг 4. Дата менежер Б.Ганцоож өвчлөлийн бүртгэл мэдээлэлтэй танилцаж байгаа нь

Томуугийн харуулдан тандалтын ӨЭМТ-үүд нь төлөвлөгөөндөө тодотгол хийн, сургалт сурталчилгааг хөтөлбөр, удирдамжийн дагуу өргөн хүрээгээр явуулж байна. Мэдээний хувьд эмч нар шинэ хуучин өвчинийг харилцан адилгүй бүртгэж журнал болон Hinfo-д дутуу бөглөдөг, зарим ӨЭМТ-д Hinfo программ нэвтэрсэн боловч эмчийн журналаас ТТӨ-ий мэдээг түүн мэдээлдэг тул механик алдаа буюу өвчлөлийг дутуу түүсэн тохиолдлууд гарч байгаа тул мэдээлэл үйл ажиллагааны чанарт анхаарч ажиллах шаардлагатай ба зарим ӨЭМТ-д сорьц хадгалах хөргөгчний хэмийн хяналт сул, бүртгэлийн дэвтэр байхгүй байгааг анхааруулж цаашид сайжруулахыг зөвлөлөө. Дархан-Уул аймгийн ЭМГ-ын даргын тушаал гарган ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллан, НЭ-ээс амбулаториор үзүүлэн буцсан, эмнэлгээс гарсан хүүхдийн мэдээллийг өдөр бүр аван гэрийн эргэлтийг нэмэгдүүлэн ажиллаж байна мөн ард иргэдэд зөвөлгөө өгөх нээлттэй утасыг ажилуулж байна. Дархан-Уул, Орхон аймгийн ӨЭМТ-үүд өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээг амбулаториор хүүхэд болон ахмад настангуудад карт нээн үйлчилж байна.


Зураг 5. Вирүс судлалын лабораторийн эмч Ц.Наранзул томуугийн вирүсийн түргэвчилсэн сорилын талаар ажлын байранд сургалт хийж байгаа нь

Дэмжлэгт хяналтаар харуулдан тандалтын нэгжүүдийн 60 эмч мэргэжилтнүүдэд нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар ТТӨ, АЗЦХХ-ын өнөөгийн байдал; ТТӨ, АЗЦХХ-ын бүртгэл мэдээлэл болон сорьц авах тээвэрлэх талаар танилцууллаа.


Зураг 6.Орхон аймгийн ТХТН-үүдийн эмч нарт сургалт хийж байгаа нь


Зураг 7.Дархан-Уул аймгийн ТХТН-үүдийн эмч нарт сургалт хийж байгаа нь

НИЙТЭЛСЭН: 2019-01-08 09:34:46