Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийлээ
Тандалтын нэгжүүдийн бэлэн байдлыг хангах, үнэлэх, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Вирүс судлалын лаборатори, Эмнэлгээс шалтгаалах халдварын тандалт, сэргийлэлтийн тасгуудтай хамтран Улаанбаатар томуугийн харуулдан тандалтын 23 ӨЭМТ, 8 дүүргийн ЭМТ, 4 нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ нийт 40 нэгжээр 2018 оны 11-р сарын 23-наас 12-р сарын 10-ны өдрүүдэд дэмжлэгт хяналтыг хийлээ.


Дэмжлэгт хяналтын үеэр

Энэхүү дэмжлэгт хяналтаар харуулдан тандалтын нэгжүүдийн удирдлага, холбогдох эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж 2017/18 оны томуугийн улирлын үнэлгээний дүн, сорьц өгөлт, сорьцын жагсаалт, сүүлийн 3 жилийн үнэлгээний дүн, өмнөх жилийн дэмжлэгт хяналтын дүн, дүүргийн НЭ, ЭХЭМҮТ-д амьсгалын замын синцитиаль вирүс (АЗСВ)-ийн сорьц тоо, мэдээ өгөлтийг нэгж тус бүрээр гарган танилцуулсан. Мөн нэгжүүдэд аудио хуралд оролцох нөхцлийг бүрдүүлэн микрофон суурилуулан skype хаягийг нээн баталгаажуулан судалгааг авсан. Тандалтын нэгжүүдэд нэг удаагийн маск, сургалт сурталчилгааны материалыг тараасан.

ТТӨ, АЗЦХХ-ын тандалтын үйл ажиллагаанд асуумжын дагуу үнэлгээ, Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, хүүхдийн тасгуудын халдварын сэргийлэлт, хяналтанд үнэлгээг тус тус хийж, зөвлөгөө өгч ажиллалаа. Шаардлагатай газар ажлын байрны сургалтыг зохион байгуулж эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулав.


Дэмжлэгт хяналтын үеэр


Ажлын байрны сургалтын үеэр

Улаанбаатар хотын тандалтын нэгжүүд бүгд ТТӨ-ний үед ажиллах ажлын төлөвлөгөө, томуугийн цартахлын үеийн төлөвлөгөөнд тодотгол хийн, сургалт сурталчилгааны төлөвлөгөө гарган, ард иргэдэд зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааг идэвхижүүлэн ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2019-01-08 09:19:49