ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №314
Томуугийн идэвхжил: Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд хүрч, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад буурч, улирлын түвшнөөс доогуур байна. Дэлхий дахинд томуугийн А болон В вирүс давамгайлан орчилд байна.
  • Хойд Америкийн улс орнууд болон Канад улсад томуугийн идэвхжил буурч, томуугийн В вирүс давамгайлан орчилд байна. Мексик улсад томуугийн идэвхжил буурч улирал хоорондын түвшинд хүрсэн байна.
  • Европын ихэнхи улс орнуудад томуугийн идэвхжил буурч, томуугийн А болон В вирүс давхар орчилд байна. Оросын холбооны улсад томуугийн идэвхжил өндөр түвшинд байна.
  • Өмнөд Африкийн улс орнуудад томуугийн идэвхжил буурч байгаа хэдий ч Египет улсад үргэлжлэн нэмэгдсээр байна.
  • Баруун Азийн зарим улс орнуудад томуугийн идэвхжил буурсан томуугийн A(H1N1)pdm09 вирүс давамгайлан орчилд байна.
  • Төв Азийн улс орнуудад томуугийн идэвхжил буурч байна.
  • Зүүн Азийн улс орнуудад томуугийн идэвхжил буурч улирал хоорондын түвшинд байна.
  • Карибийн улс орнуудад томуу идэвхжил нэмэгдэж байна. Доминикан улсад томуугийн идэвхжил нэмэгдсэн, томуугийн A(H1N1)pdm09 вирүс давамгайлан орчилд байна. Ямайка, Пуэрто Рико, Франц улсад томуугийн идэвхжил оргил үедээ хүрсэн, улирлын томуугийн бүх хэвшинжийн вирүс орчилд байна. Төв Америкийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, Гватемал улсад өндөр түвшинд байна.
  • Өмнөд Америкийн Болив улсад АЗЦХХ нэмэгдэж байна.
  • Баруун болон Төв Африкийн орнуудад алаг цоог дэгдэлтүүд бүртгэгдэж байна. Зүүн Африкийн Танзанийн Нэгдсэн Бүгд Найрамдах Улсад томуугийн идэвхжил буурсан байна.
  • Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд, Бутан улсад томуугийн идэвхжил нэмэгдсэн байна.
  • FluNet-ийн 2018 оны 4 дүгээр сарын 1-ноос 15-ныг хүртэлх мэдээгээр 113 орны ТҮТ-үүдийн шинжилсэн нийт сорьцны 21,639 сорьцонд томуугийн вирүс эерэг тодорхойлогдсон байна. Нийт эерэг сорьцны 12,034 (55.6%)-д томуугийн A, 9,605 (44.4%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 3,077 (58.2%)-д томуугийн A (H1N1)pdm09, 2,211 (41.8%)-д томуугийн A (H3N2) эерэг гарсан байна. В вирүсийн 917 (88.7%) нь В-Yamagata lineage, 117 (11.3%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/2018_04_30_surveillance_update_314.pdf?ua=1

НИЙТЭЛСЭН: 2018-05-14 20:55:05