ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №311
Томуугийн идэвхжил Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад өндөр түвшинд хүрч зарим улс орнуудад оргил үедээ хүрсэн байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад буурч, улирал хоорондын түвшинд байна.

Дэлхий дахинд томуугийн А вирүс хүн амын дунд давамгайлан орчилдож байна. FluNet-ийн 2018 оны 3 дугаар сарын 4-нөөс 19-нийг хүртэлх мэдээгээр 111 орны ТҮТ-үүдийн шинжилсэн нийт сорьцны 72,543 сорьцонд томуугийн вирүс эерэг тодорхойлогдсон байна. Нийт эерэг сорьцны 32,650 (45%)-д томуугийн A, 39,893 (55%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 7,350 (60.4%)-д томуугийн A (H1N1)pdm09, 4.817 (39.6%)-д томуугийн A (H3N2) эерэг гарсан байна. В вирүсийн 4,820 (94.7%) нь В-Yamagata lineage, 269 (5.3%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/2018_03_19_surveillance_update_311.pdf?ua=1

НИЙТЭЛСЭН: 2018-03-24 05:43:49