Томуугийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өвөрхангай аймагт ажиллаа

Өвөрхангай аймгийн “Түшигдөлгөөн”, “Нарны дөш”, “Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн томуугийн тандалтын үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Н.Цэнд, Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл, дата менежер Б.Ганцоож нар 2018 оны 1 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд дэмжлэгт хяналтыг хийлээ. Дэмжлэгт хяналтаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Сүхбаатар, БОЭТ-ийн халдвар судлагч их эмч болон ӨЭМТ-ийн дарга нартай уулзаж 2017/2018 оны томуугийн улирлын тархалт, вирүсийн онцлог болон, эмнэлзүйн шинж байдлын талаар ярилцаж, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцтай танилцаж, үнэлгээ хийн, мэргэжил аргазүйн зөвлөмж өгсөн ба БОЭТ болон ӨЭМТ-ийн 30 гаруй эмч нарт шувууны томуугийн шинэ вирүст халдвар, ТТӨ, АЗЦХХ-ын бүртгэл мэдээллийн талаар сургалт зохион байгуулж, нэгжүүдийн үйл ажиллагааны үнэлгээг танилцуулав.


Өвөрхангай аймагт өвчлөл 12 дугаар сарын сүүлийн 7 хоногт оргил үедээ хүрч хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотой чих, хамар, хоолойн тасгийг суллаж 30 орыг нэмж дэлгэн нийт 75 ортойгоор үйл ажиллагааг явуулж байгаа ба эмч нар БОЭТ-ийн эмч нар хүүхдийн амбулатори дээр 19-20 цаг, ӨЭМТ-ийн эмч нар 16-21 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа ба аймгийн төв дээр хүүхэд олноор цугларах боломжтой тоглоомын төвүүдийг хааж, олон нийтийн арга хэмжээг хязгаарласан байна.

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн мэдээ өгөлт тогтмолжсон, тусгайлан боловсруулсан төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлдэг хэдий ч мэдээлэл, үйл ажиллагааны чанарт анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн сорьц авалт хангалтгүй, сорьц хадгалах хөргөгчний хэмийн хяналт сул, бүртгэлийн дэвтэр байхгүй байгааг анхааруулж, цаашид сайжруулахыг зөвлөлөө.


 


 


 


 


 


 


НИЙТЭЛСЭН: 2018-02-08 00:56:42