Сүхбаатар аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийлээ

Томуугийн харуулдан тандалтын 2 дугаар зэрэглэлийн нэгж болох Сүхбаатар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн тандалтын үйл ажиллагаа, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй ХӨСҮТ-ийн зөвлөх эмч, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Н.Цэнд, ТҮТ-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл нар 2018 оны 1-р сарын 10-наас 12-ны өдрүүдэд газар дээр нь очиж танилцан, ажлын байран дээр сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө.


Сүхбаатар аймагт ТТӨ болон АЗЦХХ өмнөх долоо хоногуудтай харьцуулахад буурсан, ӨЭМТ болон НЭ дээр ачаалал харьцангуй багассан байлаа. Өвчлөлийн дэгдэлт 2018 оны 1 дүгээр сарын эхний долоо хоногт оргил үедээ хүрсэн байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалын дагуу шуурхай зохион байгуулж, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж, зөвлөлгөө, мэдээллийг албан тоотоор харъяа эрүүл мэндийн байгууллага, дээд шатны удирдлагууд, боловсролын байгууллагуудад шуурхай хүргэн хамтран ажилласан байна. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс дурьдвал өвчлөлийн оргил үед аймгийн НЭ дээр 30 орыг нөөц, хүчин чадлынхаа хэмжээнд тулгуурлан дэлгэж, ӨЭМТ-үүд оройны 19 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, эрсдэлт бүлгийн хүн амд чигэлсэн тусламж үйлчилгээг гэрийн үйлчилгээнд шилжүүлж, гэрийн эргэлтийг нэмэгдүүлж, ард иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж ажилласан байна. Аймгийн хэмжээнд ард иргэдэд чигэлсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэвхтэй сурталчилан ажилласан байна.

Нэгжүүдийн томуугийн тандалтын мэдээ өгөлт тогтмолжсон, ТТӨ-тэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр гарган түүний дагуу үйл ажиллагаагаа явуулж хэвшсэн, томуугийн теле хуралд идэвхтэй оролцдог, ТҮТ-өөс гаргадаг 7 хоног тутмын эргэн мэдээллийг авч үйл ажиллагаандаа ашиглаж хэвшсэн байна.








НИЙТЭЛСЭН: 2018-02-08 00:49:00