ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд Дорноговь аймгийн ТХТН-үүдэд дэмжлэгт хяналт хийв

ХӨСҮТ-ийн Халдварт Өвчний Тандалт Судалгааны Албаны дарга А.Амбасэлмаа, Вирүс Судлалын Лабораторийн эрхлэгч Б.Дармаа нар 2018 оны 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Дорноговь аймгийн томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт хийв.

Аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг, Тархвар судлаач эмч Г.Сувдаа, Х.Ууганцэцэг, Б.Энхзул нартай хамтран 4 ӨЭМТ, Нэгдсэн эмнэлэгт ТТӨ-ий дэгдэлтийн хариу арга хэмжээ, АЗЦХХ-ын эмнэлзүйн тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа. ЭМЯ-ны Сайдын 2014 оны 358 тоот тушаалын хэрэгжилтийг хянаж, өвчлөлийн бүртгэх, мэдээлэх, ТТӨ-ий үед сорьц цуглуулах, илгээхэд учирч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй ярилцаж, санал солилцов. НЭ, ӨЭМТ-үүд нь 358 тоот тушаалын 2-р хавсралт дахь ТТӨ, АЗЦХХ-ын бүртгэл маягтыг Health Info програм-д оруулж, дотоод сүлжээгээрээ дамжуулан мэдээгээ цуглуулж, нэгтгэж цаасан журнал хөтлөх шаардлагагүйгээр цаг, хүч хэмнэсэн дэвшилтэт менежментээр ажиллаж байгаа нь харагдлаа. ХӨСҮТ-ийн эргэн мэдээлэл болон өөрсдийн мэдээндээ дүгнэлт хийж, нэхцөл байдалдаа уялдуулан дэгдэлтийн хариу арга хэмжээ, тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулж сүүлийн 7 хоногуудад ТТӨ-ий тархалтыг эрс бууруулж, хязгаарлаж чадсан байна.

Тус аймагт томуугийн улирал угтуулан ЭМЯ, ХӨСҮТ-өөс хуваарилсан томуугийн вакциныг эрсдэлт бүлгийн хүн амаа хамруулан тарьж, орон нутгийн санхүүжилтээр 10 сая төгрөгийн вакциныг нэмэлтээр худалдан авч эмзэг бүлгийнхэн болон бага насны хүүхдэд хийсэн байна. Дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЭМГ-ын даргын тушаал гарч нэгжүүдэд хэрэгжүүлэн ажиллаж байв. ЭМГ-ын тархвар судлаач, мэргэжилтнүүд аймгийн төвийн сургууль, цэцэрлэг, төмөр зам, цагдаагийн болон бусад үйлчилгээний байгууллагын ажилтнуудад томуугаас сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах талаар графикт сургалтыг тогтмол зохион байгуулж хэвшсэн байна. Томуугийн харуулдан тандалтын үйл ажиллагаа ийнхүү жигд тогтвортой байгаа боловч нэгжүүдэд “Томуугийн цар тахлын бэлэн байдлын төлөвлөгөө”-гүй эсвэл шинэчлээгүй байгааг цаашид анхаарч мэргэжил арга зүйгээр хангах шаардлагатай.

Аймгийн төвийн ӨЭМТ, НЭ, ЭМГ-ын эмч мэргэжилтнүүдийг оролцуулан сургалт, ярилцлага зохион байгуулж “Шинэ болон дахин сэргэж буй халдвар, шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний өвчлөлийн тойм”-ыг танилцуулж, “ Томуу, амьсгалын замын шинэ халдварын үед сорьц авах, хадгалах, тээвэрлэх” гардан үйлдлийн сургалт хийв. Мөн “Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 2015-2017 оны ажлын үнэлгээ” г танилцуулж оролцогчдын дунд нээлттэй ярилцлага боллоо.


Зураг 1. “Мишээлт мана” ӨЭМТ-ийн их эмч С.Оюунтуяа, сувилагч Ариунаа, ЭМГ-ын тархвар судлаач их эмч Х.Ууганцэцэг, Г. Сувдаа, ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч Б Дармаа нар дэмжлэгт хяналтын үеэр


Зураг 2. “Агатова” ӨЭМТ-ийн ахлагч О.Уранчимэг, сувилагч Байгалмаа нар дэмжлэгт хяналтын багийн гишүүдийн хамт
 

Зураг 3. “Агатова” ӨЭМТ-ийн сувилагч Б.Даваасүрэн томуугаас сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж байгаа нь
 

Зураг 4. “Гоёо мэнд” ӨЭМТ-ийн их эмч Солонго, сувилагч Наранцэцэг нар дэмжлэгт хяналтын багийн гишүүдийн хамт
 

Зураг 5. “Талст зам” ӨЭМТ-ийн сувилагч Ш.Болормаа томуугаас сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж байгаа нь
 

Зураг 6. Нэгдсэн эмнэлгийн томуугийн тандалтын багийн гишүүн тархвар судлаач их эмч Ж.Мягмарсүрэн, У.Отгонбаяр, Статистикч М.Золзаяа нар дэмжлэгт хяналтын багийн гишүүдийн хамт
НИЙТЭЛСЭН: 2018-02-07 20:24:57