Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдтэй ээлжит теле хурлыг зохион байгууллаа.

15 аймгийн амбулатори болон эмнэлэгт суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжүүдтэй хийдэг ээлжит хурлыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн 14:00-15:00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа. Хуралд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд оролцож, ХӨСҮТ, ТҮТ-өөс Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, Вирүс судлалын лабораторийн вирүс судлаач Ц.Наранзул, ЭХЭМҮТ-өөс Уушгины эмгэг судлалын тасгийн эрхлэгч Солонго ахлагчтай эмч нарын баг ТТӨ-ий өвчлөлийн байдал, вирүс судлалын тандалтын мэдээ, эмнэлзүйн менежментийн талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.


Зураг 1. Аймгууд теле-хуралд оролцож байгаа байдал


Зураг 2. Зүүн гараас: Вирүс судлалын лабораторийн вирүс судлаач Ц. Наранзул, ТҮН-ийн дарга А. Бурмаа
НИЙТЭЛСЭН: 2018-01-13 03:11:49