ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №305

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэж, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил буурч, улирал хоорондын түвшинд хүрсэн байна. Төв Америк, Карибийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Дэлхий дахинд томуугийн А (H3N2) болон В вирүс давхар эргэлтэнд байна.

  • Хойд Америкийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдсэн, томуугийн A (H3N2) вирүс давамгайлан хүн амын дунд эргэлтэнд байна.
  • Европын орнуудад томуугийн идэвхжил өмнөх долоо хоногуудтай харьцуулахад нэмэгдсэн, томуугийн В вирүс давамгайлж, А (H3N2) вирүс давхар эргэлтэнд байна.
  • Баруун Азийнн улс орнуудад томуугийн идэвхжил эрс нэмэгдсэн, томуугийн A (H1N1)pdm09 вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Зүүн Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Хятадын хойд хэсгийн улс орнуудад томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн, томуугийн B Yamagata-lineage вирүс хүн амын дунд давамгайлан эргэлтэнд байна.
  • Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага байна.
  • Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Энэтхэг улсад томуугийн А (H3N2) болон A (H1N1)pdm09 вирүс хүн амын дунд эргэлтэнд байгаа бол Иран улсад улирлын томуугийн бүх хэвшинжийн вирүс эргэлтэнд байна.
  • Хойд Африкийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байгаа боловч сүүлийн долоо хоногуудад Тунис улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүсийн идэвхжил нэмэгдсэн байна.
  • Баруун Африкийн Буркина Фасо, Гана болон Сьерра-Леон улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүс давамгайлан хүн амын дунд эргэлтэнд байна. Төв Африкийн улс болох Камерунд томуугийн А вирүсийн алаг цоог дэгдэлт бүртгэдэж байна. Зүүн Африкийн Мозамбик, Мадагаскар улсад томуугийн B болон А (H3N2) вирүс хүн амын дунд эргэлтэнд байна.
  • Карибийн болон Төв Америкийн улс орнуудад томуу болон амьсгалын замын халдварын вирүсүүдийн идэвхжил бага түвшинд, RSV вирүсийн идэвхжил зарим орнуудад өндөр түвшинд байна.
  • Өмнөд Америкийн халуун бүсийн улс орнуудад томуу болон RSV-ийн идэвхжил бага түвшинд байна.
  • FluNet-ийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 10-ныг хүртэлх мэдээгээр 106 орны ТҮТ-үүдийн шинжилсэн нийт сорьцны 9,579 (62.4%)-д томуугийн A, 5,765 (37.6%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 1,596 (30.1%)-д томуугийн A (H1N1)pdm09, 3,698 (69.9%)-д томуугийн A (H3N2) эерэг гарсан байна. В вирүсийн 2,640 (85.2%) нь В-Yamagata lineage, 460 (14.8%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/

НИЙТЭЛСЭН: 2018-01-07 11:00:00