Томуугийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ

Дархан-Уул аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд энэ оны 12 дугаар сарын 11-нээс 13-ны өдөр ээлжит дэмжлэгт хяналтыг Томуугийн үндэсний төвөөс зохион байгууллаа. Дэмжлэгт хяналтын багийг ХӨСҮТ-ийн ТҮН-ийн дарга А.Бурмаа ахлан, ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл, Вирүс судлалын лабораторийн вирүс судлаач эмч Ц.Наранзул нар хийлээ.

Дэмжлэгт хяналтын баг ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга Л.Отгондулам, халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг, НЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ю.Ариунаа болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт үйл ажиллагааны зорилго, чиглэлийг танилцуулан, одоогийн томуугийн дэгдэлттэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ТТӨ, АЗЦХХ-ын бүртгэл, мэдээлэл, томуугийн вакцинжуулалтын үйл ажиллагаатай түлхүү танилцаж, санал солилцон, илэрсэн дутагдал зөрчлийг хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ авах талаар ярилцан, нэгдсэн саналд хүрэлцэн ажиллаа.

Дархан-Уул аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн томуугийн тандалтын үйл ажиллагаа тогтворжсон, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны, сургалт сурталчилгааны төлөвлөгөөг шинэчлэн гаргасан, үүний дагуу улирал угтуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Үүнээс дурдвал томуугийн дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээтэй холбоотой ширээний дасгал сургуулилтыг ЭМГ-ын харьяа 27 эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудыг оролцуулан хийсэн бол томуугийн сорьц авах, хадгалах, тээвэрлэх талаар гардан үйлдлийн сургалтыг шинээр ӨЭМТ-д ажилд орж буй эмч нарт хийсэн байна. Мөн аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн эмч нарт ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн арга хэмжээний талаар сургалт зохион байгуулсан байна.

ТХТН-үүдийн ТТӨ, АЗЦХХ-ын мэдээ цуглуулалт, мэдээллэх, цуглуулсан мэдээлэлдээ дүгнэлт хийн, түүнтэйгээ уялдуулан хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадавх бүрдсэн байгаа боловч өвчний бүртгэл, мэдээллийн чанартай холбоотой хэд хэдэн анхаарах зүйлүүд байгааг тогтоон, түүнийг цаашид сайжруулах, засах талаар мэргэжил аргазүйн зөвлөлгөө өгч ажиллаа.

Дэмжлэгт хяналтын нэг том зорилго бол нэгжүүдийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах байсан ба нийт тандалтын нэгж дээр голлох үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа 30 эмч, мэргэжилтнүүдийг хамруулан нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар шувууны томуугийн H7N9 вирүс хүний халдварын өнөөгийн байдал, түүний тандалт; ТТӨ, АЗЦХХ-ын халдварын өнөөгийн байдал; Томуугийн вакцинжуулалтын бодлого; ТТӨ, АЗЦХХ-ын бүртгэл мэдээлэл, нэгжүүдийн үнэлгээг танилцууллаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 3,720 хүн тун улирлын томуугийн вакцин авсан ба дархлаажуулалтын ажлыг 100% хийж дууссан байна.


Зураг 1. ТҮН-ийн дарга А.Бурмаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга Л.Отгондулам, халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг нарт дэмжлэгт хяналтын үйл ажиллагааг танилцуулж байгаа нь


Зураг 2. Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болон халдвар судлагч эмч нарт дэмжлэгт хяналтын үйл ажиллагааг танилцуулж байгаа нь


Зураг 3. ТҮН-ийн дарга А.Бурмаа ТХТН-үүдийн эмч нарт сургалт хийж байгаа нь



Зураг 4. ТХТН-үүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь

НИЙТЭЛСЭН: 2018-01-06 23:01:11