Энэтхэг улсын Карнатака мужийн Бенгаль хот дахь шувууны томуугийн түгшүүр

Бенгаль хот: 2017 оны 12 дугаар сарын 29-нд шувууны томуугийн сэжигтэй 8 тахиа үхсэн бөгөөд үүний дараа 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Карнатака мужийн Эрүүл мэнд, өрхийн халамжийн газраас тухайн газар нутагт шувууны томуугийн H5N1 вирүсийн тархалтыг сэргийлэх компанит ажлыг эхлүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Үхсэн шувуудаас авсан сорьцийг Мадхья Прадеш мужийн Бапал хот дахь Малын аюулгүй байдлын үндэсний хүрээлэн рүү шувууны томуугийн H5N1 вирүсийг баталгаажуулахаар илгээснийг Энэтхэгийн Таймс сонин мэдээлсэн байна.

2018 оны 1 дүгээр сарын 3-нд Бенгаль хотын Дашмагалли дүүргийн тахианы дэлгүүрт үхсэн тахианаас шувууны томуугийн H5N1 вирүсийн халдвар авсан байсныг баталгаажуулсны дараа 900 гаруй тахиаг устгасан байна. Үхсэн тахианы махыг 12 дугаар сарын 28-нд Энэтхэг улсын Тамил Наду мужид тараасан байсан байна.

Бенгаль хотын захиргааны бүрэн эрхт төлөөлөгч С.Нагаражи “Энэтхэг-Азийн мэдээ, мэдээлэл” сэтгүүлд “Дашмагалли дүүргийн тахианы дэлгүүрт тахиа үхсэн болохыг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тогтоосон ба, сорьц авч шинжлэхэд шувууны томуугийн H5N1 вирүсийн халдвар авч үхсэн болох нь батлагдсан.” хэмээн мэдээлсэн байна. Мөн тэрээр “Хотын мал аж, ахуйн газраас үүрэг болгосны дагуу тухайн халдвартай шувуу олдсон бүс нутаг дахь 900 тахиаг устгалаа” хэмээн цохон тэмдэглэжээ.

Хотын мал аж, ахуйн газраас шувууны томуугийн халдвар тархахаас сэргийлэн Дашмагалли дүүргийн тахианы дэлгүүрийн ойролцоо 1 метрийн эргэн тойронд халдвартай бүс хэмээн үзэж хөл, хорио тогтоогоод байгаа ба 10 метрийн эргэн тойронд тандалтын бүсийг тогтоогоод байна. Тус бүсэд байрлах бүх махны дэлгүүрүүдийг хаасан байна.

Шувууны томуу гэж юу бэ?

Шувууны томуу нь вирүсийн гаралтай халдварт өвчин бөгөөд ихэвчлэн тахиа, бусад тэжээвэр шувууд болон галуу зэрэг зэрлэг шувуудад халдварлан өвчин үүсгэдэг. Шувууны томуугийн вирүс нь хүн болон бусад амьтдад мөн халдварлах чадвартай.

Шувууны томуугийн вирүсийн маш олон төрөл байх ба эдгээрийн ихэнх нь хүнд халдварлаж өвчин үүсгэж чаддаггүй. Гэвч одоогийн байдлаар шувууны томуугийн H7N9 болон H5N1 хүнд халдварлаж, хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчнийг үүсгээд байна. ДЭМБ-ын мэдээгээр шувууны томуугийн H5N1 вирүст хүний халдварын тохиолдол анх 1997 онд бүртгэгдэж байсан ба үүнээс хойш нийт халдвар авсан хүмүүийн 60 гаруй хувь нь нас барсан байна. Ихэнх шувууны томуугийн H5N1 вирүст хүний халдварын тохиолдлууд нь халдвартай шувуутай хавьтал болсон байжээ.

Шувууны томуугийн вирүс хүнд хэрхэн халдварлах бэ?

Хүн халдвартай амьд эсвэл үхсэн шувуутай шууд хавьтал болсноор, өөрөөр хэлбэл халдвартай шувуу найтаалгахад агаарт цацагдсан шүлсний дуслан дахь вирүсээр амьсгалах, эсвэл түүнд шууд хүрэлцсэнээр халдвар авдаг. Шувууны томуугийн H5N1 вирүс халдвартай шувууны шүлс, салиа, ялгадсаар гадаад орчинд ялгарч байдаг.

Шувууны томуугийн вирүс нь халуунд тэсвэр муутай байдаг учир тахианы мах, махан бүтээгдэхүүнийг маш сайн чанаж болгож хэрэглэх шаардлагатай. Ямар эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг бэ?

Улирлын томуутай ерөнхийдөө ижил

  • Халуурах
  • Хоолой өвдөх
  • Ханиалгах
  • Хамраас нус гоожих,
  • Толгой өвдөх
  • Булчин үе, мөчөөр шархирч өвдөх
  • Ядарч, сульдах
  • Нүд улайх
  • Суулгах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?

Одоогийн байдлаар вирүсийн эсрэг вакцин гаргаж аваагүй байгаа.

Хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?

Халдвар авах эрсдэлийг бууруулахад ямар арга хэмжээ авах вэ

  • Халдвартай шувуутай хүрэлцэхгүй байх
  • Зах,болон шувууны фермээр зорчихгүй байх
  • Тахианы мах, махан бүтээгдэхүүнийг маш сайн болгож хүнсэндээ хэрэглэх
  • Эмчид хандах

Эх үүсвэр: http://www.timesnownews.com/health/article/bird-flu-alert-in-bengaluru-what-is-avian-influenza-symptoms-of-h5n1-virus-in-humans-prevention-tips/185281

НИЙТЭЛСЭН: 2018-01-06 22:53:40