Орхон аймагт томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналт хийлээ.

“Томуугийн тандалтын сүлжээ бэхжүүлэн хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу ХӨСҮТ-ийн тархвар судлаач их эмч, Анагаах ухааны доктор Ч.Мөнхцэцэг, тархвар судлаач их эмч Д.Отгон, ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн вирүс судлаач АУ-ны магистр Ц.Наранзул нарын бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 12 дугаар сарын 6-наас 9-ний хооронд томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд үнэлгээ хийлээ.


Зураг 1. ЭМГ-ын НЭМТ-ийн дарга Г.Энхжаргалд ажлын удирдамж танилцуулж байгаа нь

Тус аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгж Бүсийн оношилгоо эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналт хийх, томуу төст өвчин (ТТӨ), амьсгалын замын хүнд халдварын тандалт, хариу арга хэмжээний явцтай танилцан үнэлгээ хийж, сургалт зохион байгуулав.


Зураг 2. БОЭТ-ийн тархвар судлаач Ё.Сувдэрдэнэ сурталчилгааны ажлаа танилцуулж байгаа нь

Томуу, томуу төст өвчний амбулаторит суурилсан нэгжүүдэд үнэлгээг “Мэндцэцэн”, “Энхжих Мандариваа”, “Мөнхийн гэгээ”, “Анхны-оч”, “Учралт баяр”, Нийцэл”, ”Мөнхсүндрэл”, “Үйлсбадрах” өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн харуулдан тандалтын цэг (ТХТЦ)-дэд хийлээ.


Зураг 3 . “Энхжих Мандариваа” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон


Зураг 4. “Мөнхийн гэгээ” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон

Үнэлгээнд хамрагдсан тандалтын нэгжүүдийг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, ЭМГ, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зөвлөмж өглөө.


Зураг 5. “Анхны оч” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон


Зураг 6. “Учралт баяр” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Дөлгөөн томуугийн цартахлын бэлэн байдлын төлөвлөгөө, ТТӨ-ний сүүлийн 5 жилийн судалгааг танилцуулж байгаа нь

Ажлын байран дах дэмжлэгт хяналт сургалтыг ЭМГ, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн 30 хүнд зохион байгуулав. Сургалтаар томуу, шинэ болон дахин сэргэн тархаж буй халдварын дэлхий дахины байдал, томуугийн A (H7N9) вирүст халдварын хүний өвчлөл ТТӨ-ий одоогийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, манай улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалтын талаар баримталж буй бодлого, эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах ажлыг өргөжүүлэх тухай, 2017/18 оны улирлын томуугийн дархлаажуулалт, тус аймгийн ТХТН-үүдийн үнэлгээний дүн болон томуугийн тандалтын мэдээг бүртгэх, цуглуулах, мэдээлэх, цахим системд оруулах, түүнтэй холбоотой гарч болзошгүй алдаануудаас зайлсхийх ТТӨ-ий бүртгэл мэдээлэл, ICD-10-ыг томуу, томуу төст өвчний тандалтанд хэрхэн ашиглах тухай, вирүс судлалын шинжилгээнд ТТӨ-ий сорьц авах, хадгалах, тээвэрлэх зарчим гэсэн сэдвээр сургалт зохион байгуулав.


Зураг 7. “Мэндцэцэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Т.Энхтуяа ажлаа үнэлүүлж байгаа нь

Орхон аймгийн ТТӨ-ий өвчлөлийн байдал, хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ЭМГ-ын тархвар судлаач их эмч Ц.Очцацрал, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын эмнэлзүйн менежментийн талаар БОЭТ-ийн зөвлөх эмч Д.Баасанжав тус тус танилцуулав.


Зураг 8. Сургалтын оролцогчид


Зураг 9. “Вансэмбэрүү” хувийн эмийн санд байгаа томуу өвчний үед хэрэглэж байгаа эмийн нөөцтэй танилцав.

НИЙТЭЛСЭН: 2017-12-15 03:15:08