ТОМУУГИЙН ХАРУУЛДАН ТАНДАЛТЫН НЭГЖҮҮДИЙН 5 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ, СЕМИНАРААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

Томуугийн тандалтын тогтолцооны үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаа харуулдан тандалтын нэгжүүд, бүсийн вирүс судлалын салбар лабораториудийн эмч, мэргэжилтнүүдэд талархаж байгаагаа илэрхийлж, улирлын томуугийн дэгдэлт, шинээр тархаж болзошгүй томуу болон амьсгалын замын вирүст халдварын үед бий болох эрсдэл, эрсдэлийг үнэлэх чадавх, онцгой байдлын үед шаардагдах эрүүл мэндийн байгууллагуудын нөөцийн асуудал түвшин бүртээ хангалттай биш байгааг тэмдэглэн, дараахи зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

1. Томуугийн дэгдэлтийн үед хүнд өвчтөнд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн зохион байгуулалт, хүн хүч, тоног төхөөрөмжийг төлөвлөгөөтэйгээр, үе шаттайгаар нэмэгдүүлэн, сайжруулах, оновчтой хуваарилах, багаж төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийх,

2. Томуугийн дэгдэлт, цартахлын бэлэн байдлыг хангах ширээний дасгал ажил, үзүүлэх сургуулийг засаг, захиргааны нэгжийн түвшинд жилд 1-2 удаа зохион байгуулж эмч, мэргэжилтнүүдийг дадлагажуулах,

3. Томуугийн дэгдэлт, цартахлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнд жил бүр тодотгол хийж, эмнэлгийн ачаалал нэмэгдсэн үед эхний ээлжинд эмнэлэгт ямар тасагт хэдэн ор гаргах, хүн хүчийг яаж зохицуулах, гаргасан орны ачаалал хэтэрсэн үед хаана ямар байгууллагад ор дэлгэж ажиллуулах, нөөцийн талаар нарийн төлөвлөж, дэгдэлтийн үед төлөвлөлтийн дагуу ажиллахад бэлэн байж, уг асуудлыг орон нутгийн засаг захиргааны удирдлагуудын түвшинд шийдвэрлүүлсэн байх,

4. Бүсийн вирүс судлалын салбар лабораториудад шаардлагатай оношлуур урвалжийн зардлыг аймаг орон нутгийн төсөвт оруулж, төлөвлөх, батлуулах,

5. Вирүсийн эсрэг эм бэлдмэлийн хангалтыг сайжруулах,

6. Улирлын томуугийн эсрэг вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах үйл ажиллагааг жил бүр төлөвлөн, өргөжүүлэх, зохион байгуулах,

7. Цартахлын үеийн мэдээлэл, харилцаа холбоог оновчтой болгон мэдээллийн хүртээмж үр дүнг үнэлэх, ард иргэдийн дунд асуумж явуулж, ойлголтын түвшинг тогтоох,

8. Тандалтын нэгжүүдийн эмч, мэргэжилтнүүдийг тасралтгүй сургалтанд хамруулах, дэмжлэгт хяналтыг ажлын байранд хийх, зөвлөж, дэмжих,

9. Тандалтын мэдээ, мэдээллийн чанар, тогтмол байдалд онцгой анхаарч, өөрсдийн мэдээ болон ХӨСҮТ-ээс илгээж буй эргэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн үйл ажиллагаандаа ашиглах,

10. Амбулаторийн нийт үзлэгт дараах үзлэгийг оруулна. Нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хувьд анхан болон давтан үзлэгийг ялгах боломжгүй тул бүх үзлэгийг авна. Өрхийн эрүүл мэндийн төвийн дараах үзлэгээс зөвхөн анхны үзлэгийг түүж оруулна. Үүнд: 1) Гэрийн эргэлт, 2) Урьдчилан сэргийлэх үзлэг 3) Бусад бүх үзлэгүүдийг оролцуулах

11. Томуу, томуу төст өвчний бүртгэл мэдээнд Олон улсын 10 дугаар ангилалаар J.00-J.22 хүртэлх өвчлөлийг оруулан мэдээлж байх,

12. Томуугийн дэгдэлтийн үед иргэн бүр өөрсдийгөө болон гэр бүл, үр хүүхдээ халдвараас хамгаалах нь зайлшгүй чухал гэдгийг гүнээ ухамсарлаж томуугаас сэргийлэх энгийн аргуудыг хэрэглэж хэвшихийг зааж сургах, сургалт, сурталчилгааг хүн амын дунд эрчимтэй зохион байгуулах,

13. Дэгдэлтийн үед үүсгэгчийг тандах зорилгоор цуглуулж буй сорьцийг зөв авах, хадгалах, тээвэрлэх,

14. Сорьц тээвэрлэх зардлыг төсөвтөө тусгаж өгөх, тээврийн байгууллагуудтай гэрээ хийж, хамтран ажиллах, сорьц тээвэрлэх үйл ажиллагааг тогтмолжуулах,

15. Тушаал, журам, зааврыг чанд мөрдөн ажиллах. Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчний тандалт судалгааны алба Томуугийн үндэсний нэгж

НИЙТЭЛСЭН: 2017-09-20 22:27:57