Шувууны томуугийн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөл

Хятад улсын Шаанси (Shaanxi), Шангси (Shanxi), Хенан (Henan), Шандонг (Shandong), Хебей (Hebei) мужуудад шувууны томуугийн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөл бүртгэгдсэн байна.

o Хятад улсын Баруун хойд хэсэгт байрлах Шаанси (Shaanxi) мужид 2017 оны 6-р сарын 7-ны өдөр шувууны томуугийн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөл бүртгэгдсэн тухай мэдээллээ. Өвчтөн 67 настай, эрэгтэй, халуурах, ханиах шинж тэмдэг илэрсэн, Өвөр Монголын ойролцоо байдаг фермерт ажилладаг, Ордос (Ordos) хотын Ушин Баннерын Туке (Uxin Banner Tuke) хотхонд оршин суудаг байна. Юулин (Yulin) хотын лабораторид 2017 оны 6-р сарын 6-ны өдөр шувууны томуугийн A(H7N9) вирүст халдвар болох нь шинжилгээгээр батлагдан энэ хотод 2 тохиолдол бүртгэгдээд байгааг мэдээлсэн байна. Эхний тохиолдол 2017 оны 5-р сарын 31-ний өдөр (62 настай, эмэгтэй буюу 2 дахь тохиолдлын эхнэр) батлагдаж, 2 тохиолдол хоёулаа тэжээвэр үхсэн шувуутай хавьтал болсон байна.

o Шангси (Shanxi) мужийн Датонг (Datong) хотод оршин суудаг 55 настай, эмэгтэйд шинж тэмдэг илэрч, 2017 оны 6-р сарын 5-ны өдөр Бээжин хотын лабораторид H7N9 вирүст халдвар болох нь батлагдсан байна.

o Хенан (Henan) мужид 2017 оны 6-р сарын 3-9-ний хооронд 2 тохиолдол батлагдсан байна. Эхний тохиолдол Наняанг (Nanyang) хотын Тангед (Tanghe) оршин суудаг, 48 настай, эрэгтэй, биеийн байдал хүнд байна. Хоёр дахь тохиолдол Зоукоу (Zhoukou) хотын Данченгд (Dancheng) оршин суудаг 41 настай, эрэгтэй, биеийн байдал хүнд байна.

o Шандонг (Shandong) мужийн Зибо (Zibo) хотод оршин суудаг 34 настай, эмэгтэй, 2017 оны 6-р сарын 7-ны өдөр лабораториор батлагдсан байна.

o Хебей (Hebei) мужийн Ганкзоу (Cangzhou) хотод оршин суудаг 16 настай, эрэгтэй 2017 оны 6-р сарын 8-нд лабораториор батлагдсан байна.

Амьтдын дундах томуугийн өвчлөлийн байдал :

o 2017 оны 6-р сарын 7-ны өдрийн мэдээллээр АНУ-ын 11 мужид томуугийн Н3N2 вирүсээр үүсгэгдсэн өвчлөл нохойн дунд дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байна. Нийт 300 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 30-40 тохиолдол нь лабораториор батлагдсан ба цөөн тохиолдол нь үхсэн байна.

o 2017 оны 6-р сарын 2-ны өдрийн мэдээллээр Люксембургт шувууны фермерт Н5N8 томуугийн вирүсийн халдвар бүртгэгдсэн байна. Нийт 76 шувуу үхэж, 787 шувууг устгасан байна.

Эх сурвалж:

1. http://www.flu.org.cn/en/news_detail?action=ql&uid=&pd=&newsId=19513 .

2. http://www.promedmail.org/tfyfty

НИЙТЭЛСЭН: 2017-06-14 01:29:47