ТҮТ-ийн мэргэжилтнүүд зориулсан томуугийн вирүс өсгөвөрлөх, ялган дүйх шинжилгээний сургалт боллоо

2017 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд ДЭМБ, Австралийн Мелбурн дэхь ДЭМБ-ын Томуугийнг Хамтын Ажиллагааны Төвийн Лавлагаа Лаборатори хамтран зохион байгуулсан “Томуугийн Вирүс Өсгөвөрлөх ба Ялган Дүйх Шинжилгээний Сургалт” болж ХӨСҮТ-ийн Вирүс Судлалын Лабораторийн вирүс судлалч Ц.Наранзул оролцоод ирлээ. Сургалт Мелбурн хотын Дохертын Институтэд болж Камбодж, Фижи, Хонгконг, Лаос, Малайз, Монгол, Шинэ каледония, Шинэ зеланд, Филиппин, Сингапур, Виетнам, Папуа Шинэ Гвиней зэрэг 15 орны лабораторийн 17 мэргэжилтэн хамрагдав. Тус сургалт нь Томуугийн Үндэсний Төвийн лабораториудад томуугийн вирүс өсгөвөрлөх чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Таван өдөр үргэлжилсэн сургалт Томуугийн Глобал Тандалт Хариу Арга Хэмжээ, Томуугийн вирүс ялгахын ач холбогдол, Томуугийн вирүс судлалын шинжилгээ, Сорьц цуглуулах, тээвэрлэх, Эсийн өсгөвөрийн зарчим гэсэн сэдвээр лекц, дадлага хосолсон байдлаар явагдсан. Лабораторит MDCK болон MDCK–SIAT эсийн өсгөвөрийг сэргээх, зорчуулах, хадгалах, мөн томуугийн вирүсийг эсийн өсгөвөрт халдаах арга техник, цус наалдуудах болон цус наалдахыг саатуулах урвалаар томуугийн вирүсийн концентраци, эсрэгтөрөгчийн хэвшинжийг тодорхойлох, үр дүнг үнэлэх гардан үйлдлээр дадлага олгох сургалт амжилттай боллоо.


Номхон далайн зүүн бүсийн Томуугийн Үндэсний Төвийн мэргэжилтнүүдэд зориулсан вирүс өсгөвөрлөх ба ялган дүйх сургалтанд оролцогчид сургагч багш нарын хамт

НИЙТЭЛСЭН: 2017-06-09 01:36:39