H7N9 вирүс: дараагийн томуугийн цартахлыг үүсгэхээр төлөвлөж байна

2013 оны 3 дугаар сард шувууны томуугийн H7N9 вирүст хүний халдварын эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш уг вирүст хүний халдварын алаг цоог дэгдэлт жил бүр бүртгэгдэж, сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж эхэллээ. Халдвар авсан хүмүүсийн 88% уушгины хатгалгаагаар хүндэрч, 68% яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж, 41% нас барсан байна. Ихэнх халдвар авсан хүмүүс тэжээвэр шувууны ферм, амьд шувууны захтай тархвар судлалын хувьд холбоотой байгаа ба одоогоор хүнээс хүнд халдвар тогтвортой дамжин тархаж байгаа талаар нотолгоо байхгүй байна.

Одоогийн H7N9 вирүсийн нийгмийн эрүүл мэндийн эрсдэл бага байгаа хэдий ч, түүний цартахал үүсгэж болзошгүй бодит тал уруу нь анхаарлаа хандуулах нь чухал юм. Хэдхэн мутацийн өөрчлөлтийн дараа дэлхий дахинд маш хурдацтай тархах чадвартай вирүс болон хувирч болзошгүй юм.

АНУ-ын ӨХСТ-өөс “Томуугийн эрсдэлийн үнэлгээний аргачлал”-аар хийсэн эрсдэлийн үнэлгээгээр шувууны томуугийн H7N9 вирүс нь цартахлыг үүсгэж болзошгүй өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгдэн,үүнээс гадна нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөл үзүүлж болзошгүй хэмээн үзсэн байна.

Эх үүсвэр: http://exclusive.multibriefs.com/content/h7n9-virus-planning-for-the-next-pandemic/healthcare-administration

НИЙТЭЛСЭН: 2017-06-04 21:49:06