Өвөрхангай аймгийн “Хархорин” сумын Нэгдсэн эмнэлгийн товч танилцуулга
Өвөрхангай аймгийн “Хархорин” сумын Нэгдсэн эмнэлэг Архангайн Хотонт, Хашаат, Булган аймгийн Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд, Хужирт, Бат-өлзий сумын хүн амд эмнэлгийн нарийн мэргэжилийн тусламж үзүүлж байна. Хархорины эмнэлэг нь нийт 9 баг, хөдөөгийн 5, сумын төвийн 4 багтай тус сумын 2/3 нь сумын төвд амьдарч байна. Хамгийн алслагдсан цэг нь 100 км, ойр нь 5 км хөдөөгийн 5 баг бүгд их эмчтэй. Тус сумын засаг захиргааны бүртгэлээр 14000 гаруй хүн бүртгэгдсэн боловч явуулын болоод түр оршин суугчидтай нийлээд 15000 гаруй хүн амтай болжээ. Нийт 75 ортой үүнээс дотор 25, төрөх 10, мэс засал 15, хүүхэд 15, халдварт 10 тус тус ортой.Амбулатори, дотор, хүүхэд, мэдрэл, шүд, мэс засал, эмэгтэйчүүдийн зөвлөлгөө өгөх кабинеттэй. Уг эмнэлэгт 15 их эмч ажиллаж байна. Тус эмнэлэг нь Монгол улсын Эрүүл мэндийн сайдын “Томуугийн тандалтыг эрчимжүүлэх тухай” 2009 оны 10-р сарын 6-ны 323 тоот тушаалаар томуугийн тандалтын нэгжийг ажиллуулж эхэлсэн.
 
Ахлагч: Г.Дүншиг
 
НИЙТЭЛСЭН: 2017-10-17 00:00:00