Сэлэнгэ аймгийн “Мандал” сумын эмнэлгийн товч танилцуулага
Сэлэнгэ аймгийн “Мандал” сумын эмнэлэг 1934 онд Бор гүвээ хэмээх газар 3 ажилтантай 15 ортой байгуулагдсан.1951 онд БНМАУ-ын ЭХЯ-ны шийдвэрээр Зүүнхараа хотын эмнэлэг байгуулагдсан байна.1976 онд зүүнхараа, Түнхэл, Баянгол сумдын нягтарлыг харгалзан 50 ортой 5 их эмчтэй 56 ажилчидтай дотор, хүүхэд, амбулатори, түргэн тусламжын нэгжтэй нэгдсэн эмнэлэг болон өргөжсөн байна. Одоо уг эмнэлэг нь 23 их эмч, 24 бага эмч, 41 сувилагч, 28 асрагч, үйлчлэгч 3, туслах ажилтан 28 тус тус ажиллаж байна.Нийтдээ 9 тасагтай, 76 ортой нарийн мэргэжлийн 15 кабинеттэй, ариутгал, сүрьеэ, халдвартын тасагтай ажиллаж байна.
 
НИЙТЭЛСЭН: 2017-10-17 00:00:00