Баян-Өлгий нэгдсэн эмнэлгийн товч танилцуулага
Баян-Өлгий аймаг Ховд аймгийн харьяанд байсанаа 1940 оны 8-р сард тусгай аймаг болон байгуулагджээ. Мөн оноос эхлэн аймгийн төвд одоогийн 3 давхар эмнэлгийн суурьт 5 эсгий гэр, 15 ортой анх байгуулагдсан. Нэгдсэн эмнэлэг нь эмнэлгийн зориулалтын 3 давхар байранд Японы сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр бүрэн тоноглогдсон орж 242 гаруй ортой, 20 гаруй тасаг кабинет, диспансеруудтай, хүүхдийн 5 хэсэг түүнд үйлчлэх 8 авто машинтай, 65 их эмчтэй, бага эмч 44, сувилагч 96, асрагч 80 бусад нийтдээ 324 гаруй их эмч болон эмнэлгийн бусад ажилчидтай. Жилдээ стационараар 77480 хүн хэвтүүлэн эмчилж, ор хоног 97,0% биелүүлж, амбулаториор 113804 хүн, урьдчилан сэргийлэх үзлэгэнд 55511 хүнийг хамруулан үйлчилгээ үзүүлж байна. Жилдээ ойролцоогоор 1518 хагалгаа хийж 1299 эхийг эмнэлэгт төрүүлж байна. Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 323 тоот тушаалаар ТХТН ажиллаж эхэлсэн. 
 
НИЙТЭЛСЭН: 2017-10-17 00:00:00