Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн товч танилцуулага
Булган аймгийн нэгдсэн эмнэлэг нь Булган сумын 5-р багт байрладаг. Нэгдсэн эмнэлгийн даргын 2009 оны 12 сарын 07 оны 165 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй томуугийн тандалтын баг ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэг нь 140 ортой, 16 тасаг нэгжтэй. Тус эмнэлэг нь их эмч 44, сувилагч эмнэлгийн мэргэжилтэн 98, бусад ажилтан 58, нийт 199 ажилтантай. Аймгийн 62489 хүн амд үйлчилдэг. “Томуу-томуу төст өвчний эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын сүлжээг нэвтрүүлэх тухай” Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2009 оны 10-р сарын 6-ны 323 тоот тушаалаар 2-р зэрэглэлийн харуулдан тандалтын нэгжийг байгуулан ажиллаж байна.
 
Ахлагч:Б.Цолмон эмчилгээ эрхэлсэн орлогч, 1985 онд АУДэС-н эмчилгээний анги төгссөн, кардиологи эмч, эхогийн нарийн мэргэжил эзэмшиж дээшлүүлсэн, эрүүл мэндийн удирдлагын олгох курс хийсэн. Дотрын тэргүүлэх зэрэгтэй. Анагаах ухааны магистр.
 
Гар утас: 9916-4775, 
ажлын утас: 013422492, 
майл хаяг: b.tsolmon_61@ yahoo.com
 
НИЙТЭЛСЭН: 2017-10-17 00:00:00