Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн товч танилцуулага
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Говь-Алтай аймгийн Ёсөнбулаг суманд байрладаг. Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 205 ортой, эмчилгээний 7 тасагтай, 23 амбулаторийн нэгж кабинеттэй. Нэгдсэн эмнэлэгт 52 их эмч, 148 дунд мэргэжилтэн, бусад 80 нийт 280 ажилтантай. Үүнээс зэрэгтэй эмч 28, сувилагч 42 нарийн мэргэжлийн эмч 48 ажиллаж байна. “Томуу-томуу төст өвчний эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын сүлжээг нэвтрүүлэх тухай” Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2009 оны 10-р сарын 6-ны 323 тоот тушаалаар 3-р зэрэглэлийн харуулдан тандалтын нэгжийг байгуулан ажиллаж байна.
 
Ахлагч: Х.Бааст 1938 онд төрсөн. 1968 онд АУДэС-ийг төгссөн. 1971, 1989, онд эх барих эмэгтэйчүүдийн олгох, 1997 онд дээшлүүлэх курс хийсэн. Анагаах ухааны магистр цолтой.
 
Гар утас: 9973-5003, 
ажил:24821, 
ахлах сувилагчийн утас: 9948-8661, khishig_0430@yahoo.com
 
НИЙТЭЛСЭН: 2017-10-17 00:00:00