Говь-сүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн танилцуулга
УБТЗ-н Чойр Нэгдсэн эмнэлэг нь 1956 оны 10-р сард амбулатори, стационари гэсэн 2 хэсэгтэй байгуулагдсан. Одоо долоон их эмч ажиллаж буйгаас дотрын дөрөв, хүүхдийн их эмч нэг, ерөнхий мэргэжлийн хоёр, сувилагч 7, бага эмч 11 туслах ажилтан 4 ажиллаж байна. Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын 1-р багийн 763 өрхийн 3814 хүн амд үйлчилж байна. Тус хамт олон нь Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 323 тоот тушаалаар ТХТН ажиллаж эхэлсэн. Манай хамт олноос эмнэлгийн тэргүүний ажилтан их эмч 1,сувилагч 1.ЭМЯ-ны жуух бичгээр 15 хүн тус тус шагнагдсан. 1-р багийн нутаг дэвсгэрт зориулалтын байранд ажиллаж буй бөгөөд өрхийн эмч, дүн бүртгэлийн бага эмч, нягтлан бодогч нар тус бүр компъютерээр хангагдаж сүлжээнд холбогдон шаардлагатай мэдээ мэдээллийг интернэтийн сүлжээгээр авч,өгч байна. Түргэн тусламжийн 2 автомашинтай. “Томуугийн халдварын эмнэлзүйн зөвлөмж” семинарт нийт давхардсан тоогоор 20 гаруй хүн хамрагдсан.
 
утас: 0254240354, 
Ерөнхий эмч: 9909-3861, 
цахим хаяг: odko_1978@yahoo.com
 
НИЙТЭЛСЭН: 2017-10-17 00:00:00