Чингэлтэй дүүргийн “Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төв
Чингэлтэй дүүргийн “Тэгш өлзий”  өрхийн эрүүл мэндийн төв  нь  Улаанбаатар 15110, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 47-р гудамжны 514 тоот (Хайлаастын шинэ эцсийн буудалд 16-р хорооны хашаан дотор) байрладаг. “Томуу- томуу төст өвчний лабораторид суурилсан харуулдан тандалтын сүлжээг нэвтрүүлэх тухай” Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2004 оны 11-р сарын 17-ны 241 тоот тушаалаар ажиллаж эхэлсэн. 2012 оны 9 сарын байдлаар нийт 16 ажилчидтай үүнээс: Эмч 6, сувилагч 5, нийгмийн ажилтан 1, бусад 4 ажиллаж байна. Төслийн 2006, 2007 онуудын жил, улирлын байр эзлүүлэлтээр 2-р байр эзэлж байсан.
 
Ахлагч: М.Пүрэвдорж , 1949 онд төрсөн, АУДС-ийг 1986 онд төгссөн, 2000 онд уламжлалт эмнэлгийн,  2008 онд эхо-ны нарийн мэргэжлийн эмчийн курс хийсэн. Уг эмнэлэгт 1998 оноос ажиллаж эхэлсэн. Томуугийн тандалтын Улаанбааатар хотын болон ТҮЗ-үүдэд бүрэн оролцсон.
 
Гар утас: 9191-0920.  9913-1002. э-майл хаяг: m.pudo1949@yahoo.con. Skype ID: tegshulzii_ch
 
НИЙТЭЛСЭН: 2017-10-17 00:00:00