Баянгол дүүргийн “Итгэл Угтах” өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол дүүргийн 12-р хорооны “Итгэл Угтах”  өрхийн эрүүл мэндийн төв нь Улаанбаатар 16065, Баянгол дүүргийн 6-р хороололын арктай 5б байрны 40, 41 тоотод байрладаг. Томуугийн харуулдан тандалтын нэгжид “Томуу-томуу төст өвчний лабораторид суурилсан харуулдан тандалтын сүлжээг нэвтрүүлэх тухай”   Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2004 оны 11-р сарын 17-ны 241 тоот тушаалаар ажиллаж эхэлсэн. 2012 оны 4 сарын байдлаар 3 эмч, 2 сувилагч ажиллаж байна. Амбулаторийн үзлэгийн хүчин чадал өдөрт ойролцоогоор 90-120 хүнд үйлчилдэг.
 
Ахлагч: А.Цэнд-Аюуш, 1971 онд төрсөн. АУИС-ийг 1997 онд төгссөн. Уг эмнэлэгт 2001 оноос ажиллаж эхэлсэн. Томуугийн тандалтын Улаанбааатар хотын болон ТҮЗ-үүдэд оролцсон.
 
Гар утас: 9913-7670, 9312-7670. э-майл хаяг: Orh_bgemn@yahoo.com
Skype ID: itgelugtah_bg
НИЙТЭЛСЭН: 2017-10-17 00:00:00