Баянгол дүүргийн “Шар дэгд” өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол дүүргийн “Шар дэгд”  өрхийн эрүүл мэндийн төв нь Улаанбаатар 16067,  Баянгол дүүргийн 19-р хороо 4-р хороолол Баянгол дүүргийн эмнэлгийн ард байрладаг. Томуугийн харуулдан тандалтын нэгжид “Томуу-томуу төст өвчний лабораторид суурилсан харуулдан тандалтын сүлжээг нэвтрүүлэх тухай” Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2004 оны 11-р сарын 17-ны 241 тоот тушаалаар ажиллаж эхэлсэн. 2012 оны 4 сарын байдлаар 3 эмч, 3 сувилагч, бусад 2 ажилтантай нийт 8 хүн ажиллаж байна. Амбулаторийн үзлэгийн хүчин чадал өдөрт ойролцоогоор 120-135 хүнд үйлчилдэг. Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс 2005 онд 3-р байр хүрэл өргөмжлөл, 2007 онд 2-р байр, 2009 онд 3-р байр,  2010 онд 3-р байр эзэлсэн. 
 
Ахлагч: Ж.Лхагвасүрэн, 1970 онд төрсөн, 1995 онд АУИС төгссөн, 2003 онд өрхийн эмчийн олгох, 2007 онд өрхийн эмчийн ахлах зэрэг хамгаалсан. 2009 онд дүрс оношлогооны эмчийн олгох курс хийсэн.
 
Гар утас: 9916-7532,   Lhagvaa_j@yahoo.com.    Skype ID: shardegd_bg
 
НИЙТЭЛСЭН: 2017-10-17 00:00:00