Зөвлөгөө
Томуугаас сэргийлье! (Ард, иргэдэд өгөх сэрэмжлүүлэг, зөвлөмж)

Хүйтний эрч чангарч, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэддээ дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Иймд: 

  • Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх;
  • Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах тохой, суга руугаа ханиалгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, 2 цаг тутамд солих;
  • Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих;
  • Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
  • Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг ууж, уулгах;
  • Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах; 
  • Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах;
  • Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх;
  • Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх. 

Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг зөвлөж байна.

НИЙТЭЛСЭН: 2016-01-28 00:00:00