Томуугийн Үндэсний Тавдугаар Зөвлөлгөөн болов
Онцгой Байдлын Ерөнхий Газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах” төсөл толгойлон зохион байгуулсан Томуугийн Үндэсний Тавдугаар Зөвлөлгөөн 2009 оны 10-р сарын 07-08-ний өдрүүдэд Чингис зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
 
Дэлхий нийтээр томуугийн цартахал ид үедээ байгаа энэ нөхцөлд түүний эсрэг бэлэн байдал, дараагийн давалгааг хохирол багатай даван туулахыг ДЭМБ-аас зөвлөсний дагуу нийт ард иргэд, төрийн болон төрийн бус бүх байгууллага хамт олны оролцоог сайжруулах зорилго дэвшүүлсэн тус зөвлөлгөөнд Монгол улсын шадар сайд, 21 аймгийн засаг даргын тамгын газар, онцгой байдал, эрүүл мэнд, мал эмнэлгийн салбарын орон нутаг дахь төлөөлөл, олон улсын (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхий банк, АНУ-ын ЭСЯ, ОХУ-ын Анагаах ухааны академийн Д.И.Ивановскийн нэрэмжит Вирүс судлалын хүрээлэн, БНХАУ-ын Томуугийн Үндэсний Төв) байгууллагуудын төлөөлөл, Монгол улсын төрийн (эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, санхүү эдийн засаг, гадаад хэрэг, зам тээвэр, аялал жуулчлалын яамдууд, онцгой байдлын ерөнхий газар) байгууллагуудаас нийт 220 зочид, төлөөлөгчид оролцлоо. Зөвлөлгөөний үеэр тавигдсан бүх илтгэлүүдийг тус вэб хуудасны ТҮЗ булангаас үзнэ үү.
 
Зөвлөлгөөний төгсгөлд зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжийн төслийг нийт оролцогсдоор хэлэлцүүлж батлав. 
НИЙТЭЛСЭН: 2009-10-09 00:00:00