Бадарчийн ДАРМАА
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч, АНУ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн лабораторийн багийн ахлагч (2004 оноос). Хүний их эмч (Улаанбаатар хотын АУИС-ийн эмчилгээний факультетийг 1992 онд төгссөн), анагаах ухааны доктор (2008).
1996 онд нян судлаач эмчийн мэргэжил эзэмшиж, 2002 онд Швейцарийн холбооны улсын Лозанн хотын Их сургуульд халдварт өвчний иммунологи, биотехнологи, вакцинжуулалт чиглэлээр 2 сар, 2003-2004 онд АНУ-ын Атланта хот дахь ӨХСТ-д(CDC) томуугийн вирүс судлалын чиглэлээр 6 сар, 2006 онд Япон улсын Токио хотын ХӨҮХ-д томуугийн вирүс судлалын чиглэлээр 1 сар, 2007 онд АНУ-ын Атланта хот дахь ӨХСТ-д томуугийн вирүсийн молекул биологийн оношилгоо чиглэлээр 1 сар, 2008 онд Хятад улсын Хонг Конгийн Нийгмийн Эрүүл Мэндийн лабораторид томуугийн вирүсийн дэд хэвшинжүүдийн молекул оношлогооны лабораторийн баталгаажуулалт чиглэлээр тус тус суралцаж мэргэжил дээшлүүлсэн. 2007, 2008 онд Филлипин улсын Манила хотын ДЭМБ-ын бүсийн төвд “Томуугийн үндэсний төвүүдийн лабораторийн мэдээллийн цогц сүлжээ” сэдэвт сургалтанд хамрагдаж энэ чиглэлээр мэргэшсэн. 2012 онд Тайланд улсын Бангконг хотноо “Лабораторийн удирдлага, чанар, аюулгүй ажиллагаа ” сэдэвт сургалтад хамрагдсан.
 
1982-1984 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1-р бригадын бага эмчээр, 1984-1986 онд тус сумын Хүний их эмчийн салбарт эх баригч бага эмчээр ажилласан. 1992-1998 онд АУИС-ийн микробиологийн тэнхимд багш, 1999-2006 онд ХӨСҮТ-ийн иммунологи, вирүс судлалын лабораторид эмчээр, 2006 оноос одоо хүртэл ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. Монголын Вирүс Судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн редакцийн зөвлөийн гишүүн.
 
1997 онд “ Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан”, 2000 онд “ЭМЯ-ны жуух бичиг”, 2006 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2008 онд ЭМШУИС-ийн “Эрдмийн чуулган-50” ийн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагнал, 2008 онд Эрүүл Мэндийн Салбарын “ ОНЫ ШИЛДЭГ АНАГААХЫН СУДЛААЧ” цол өргөмжлөл, 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан.
НИЙТЭЛСЭН: 2017-11-06 07:17:29